logo
Бизнес эрхлэгчдийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулахаар боллоо

Бизнес эрхлэгчдийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулахаар боллоо

2020/12/14

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар МҮХАҮТ болон Бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй цахимаар гурав дахь удаагаа санал солилцлоо.

Цахим уулзалтад МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга  С.Наранцогт болон бизнес эрхлэгчдийн холбоодууд оролцлоо.

Өмнөх хурлаар яригдсан асуудлууд болон одоо үүсээд байгаа хүндрэл, цаашид авах арга хэмжээнүүдийн талаар санал солилцлоо. Тухайлбал: Боомт, ачаа бараа тээвэрлэлт, махны экспорт, ноос, ноолууран бүтээгдэхүүний экспорт, жижиглэн худалдаа эрхлэгчдийн асуудлаар талууд байр сууриа илэрхийллээ.

Шадар сайд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшингөөр ахлуулсан бизнесийн “Зөвлөх баг”-ийг УОК-ийн дэргэд байгуулсан. Бүрэлдэхүүнд салбар бүрийн төлөөллөөс гадна Шадар сайдын зөвлөх Б.Уламбаяр ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт холбоодуудаас ирсэн саналуудыг нэгтгэн холбогдох яамдуудад үүрэг чиглэл өгч, зарим асуудалд албан хариу хүргүүлж, хамтран ажиллаж байгааг танилцууллаа.

Цахим хурлаар бизнес эрхлэгчдийн төлөөллийг оролцуулсан хоёр ажлын хэсэг байгуулахаар боллоо. ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгээр ахлуулсан махны экспортын чиглэлд, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраар ахлуулсан Замын-Үүд боомтын асуудлаар ажлын хэсэг байгуулах, мөн 12 дугаар сарын 15-нд Хүнсний үйлдвэрлэгч болон хүнсний холбооны төлөөлөлтэй Татварын ерөнхий газраас цахим хурал хийх чиглэлийг холбогдох байгууллагуудад чиглэл болголоо гэ

Сэтгэгдэлүүд

Дээш