logo
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

2020/12/21

Засгийн газар өнөөдөр ээлжит бус хуралдаанаа хийж, нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт арванхоёрдугаар сарын 23-аас эхлүүлэн шилжүүлэх шийдвэр гаргалаа.

Тус хугацаанд нийтдээ 15 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлалт тогтоохгүй бөгөөд бусад салбар чиглэлийн байгууллага, аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлахаар болж байна.

Хөл хорионы үед дараах 15 байгууллага ажиллана:

- Эрчим хүч, дулаан, шахмал түлш

- Хүнсний хангамжийн үйлдвэрлэл, түгээлт, тээвэрлэлт

- Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт

- Малын өвс тэжээлийн түгээлт, тээвэрлэлт

- Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт

- Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ

- Хот суурин улсын хангамж ариутгал, татуургын ашиглалт

- Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж

- Банкны салбарын үйл ажиллагаа

- Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан

- Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд

- Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын  үйлчилгээ

- Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /Төрийн захиргааны албаны ажилчдын 10-15 хувийг ажиллуулна/

- Хүүхэд хамгаалал, асрах хамгаалах байрууд

- Буян,оршуулгын үйл ажиллагаа

Хатуу хөл хорионы хугацаанд нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ иргэдэд үйлчилнэ. Мөн зөвшөөрөгдсөн 15 чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх, зорчих хүмүүс өмнө нь олгосон шиг QR кодоор замын хөдөлгөөнд оролцоно.

Сэтгэгдэлүүд

Дээш