logo
УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана

УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана

2020/12/22

Монгол Улсын Их Хурлын дараах ажлын хэсгүүд өнөөдөр /2020.12.22/ цахимаар хуралдана. Үүнд:

- Эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилттэй холбоотой хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Инновац, цахим бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас,

- Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Их засаг” танхимаас тус цахим хэлбэрээр хуралдах юм байна.

Сэтгэгдэлүүд

Дээш