logo
Өвөлжилт хүндэрсэн аймгийн малчдад хүргэх тусламжийн цуваа хөдөллөө

Өвөлжилт хүндэрсэн аймгийн малчдад хүргэх тусламжийн цуваа хөдөллөө

2021/01/07
Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сум, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгуудын болон отроор явж буй малчин өрхөд 300,000 төгрөгийн хүчит тэжээлийн тусламж үзүүлэхээр болсон.Энэхүү дэмжлэгийг Дэлхийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн 5 сая ам.долларын эх үүсвэрээр санхүүжүүлж байгаа юм.
 
Тэгвэл энэ сарын 06-ны өдөр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгийн малчдад очих хүчит тэжээлийн анхны цуваа орон нутгийг зорьж байна.Энэхүү арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан болон холбогдох бусад албаныхан оролцлоо.
 
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ “Өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад тэжээлийн тусламж бага боловч дэм, тус болно гэдэгт итгэлтэй байна. Гол нь орон нутгийн удирдлагууд тэжээлийн хуваарилалт, зохион байгуулалтын ажлуудыг малчдад чирэгдэл, төвөг учруулахгүйгээр сайтар зохион байгуулах нь чухал” гэж хэллээ.
 
Малчин өрхийн бүртгэлтэй гар утасны дугаарт давтагдахгүй 4 оронтой код илгээж энэ тоог хүлээлгэн өгсөн сумын онцгой комиссын түгээгчид бүртгүүлснээр давхцал үүсэхгүй зорилтот малчин өрхөд тэжээлийн дэмжлэг үзүүлэх юм.
 
 
Эх сурвалж: ХХААХҮЯ

Сэтгэгдэлүүд

Дээш