logo
Сүүлийн 24 цагийн байдлаар товчоодоор  2,249 зорчигч гарчээ

Сүүлийн 24 цагийн байдлаар товчоодоор 2,249 зорчигч гарчээ

2021/01/09

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 891 тээврийн хэрэгслээр 1,512 зорчигч хот руу нэвтэрч, 1,214 тээврийн хэрэгслээр 2,249 зорчигч хотоос гарчээ.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд Эрүүл мэнд, Онцгой байдал, Цагдаа, Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналтын 89 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэсэн бөгөөд хяналт шалгалтын үед сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. 

Сэтгэгдэлүүд

Дээш