logo
Сү.Батболдыг оффшортой холбон гадны хэвлэл, шүүхийн нэрийг барин  гүтгэхээр дахин  бэлджээ

Сү.Батболдыг оффшортой холбон гадны хэвлэл, шүүхийн нэрийг барин гүтгэхээр дахин бэлджээ

2021/01/22

Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж буйтай холбоотойгоор улс төр улайсч эхлэв. МАН-ын нэр хүндтэй кандитат, Ерөнхий сайд асан УИХ-ын гишүүн Сү.Батболд руу захиалгат ээлжит гүтгэлэг сошиал орчинд байн байн сэвэгдэх болсон. Улс төрийн зорилго бүхий ээлжит гүтгэлэг нь бүр даамжирч Монгол төрийн үеийн үед хийгдэж ирсэн бүхий л үйл ажиллагаа, уул уурхайтай холбоотой гэрээ хэлцэл болгоныг л ганцхан С.Батболд гэх хүнтэй холбон гүтгэдэг болов. Тухайлбал, Оюу толгойн гэрээ 2009 онд батлагдсан атал 2011 онд Ерөнхий сайд болсон Сү.Батболдтой холбогдуулан гэрээний хэлэлцээнд хууль бусаар нөлөөлж авлига авсан болгон гүтгэв. Муу л бол хар овоохой гэгчээр элдэв болгоныг наасан шар бор мэдээлэл цацуулах сонирхол яагаад Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө их байна. Одоо бүр ил цагаандаа гарч шар хүний өмнөөс хар гэгчээр “эзэн”-дээ үйлчилдэг боргодог ноход шиг хэдэн хүн ил гарч ирэн гүтгэдэг болов. Улс төрийн тогоонд чанагдаж ирсний хувьд Сү.Батболд хэрийн худал үгийг үл тоож, үнэнээрээ явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэх үгийг нэгэнтээ ярилцагадаа дурдсан байдаг. Тэрээр дуугүй л явсаар. Ар хударгаар нь өнөөх гүтгэлэг нь улам төгөлдөржсөөр гэж харагдаж байна.

Энэ удаа ээлжит нэгэн гүтгэлэг болох АНУ-ын Нью-Йоркийн хэвлэл, шүүх хуулийн байгууллагын нэрийг барьсан тамга, тэмдэггүй, блог дээр гарсан зохиомол  гүтгэлгийн хариултыг нь баримтаар дурдъя.

Анх Монголын хэвлэлд нэр бүхий улстөрч, улстөрчдийн тухай тун удахгүй гадны сайтад  захиалгат гүтгэлэг явагдах нь тодорхой болжээ гэсэн утга бүхий нийтлэл гарсны дараагаар яг л өнөөх гүтгэлэгт мэдээлэл нь цацагдсан байдаг.

Ингээд “АНУ-ын Нью-Йорк хотын шүүхэд УИХ-ын гишүүн С.Батболдын талаар танилцуулагдсан 68 хуудас бүхий тайлан тус хотын шүүхийн албан ёсны сайтад мэдээлэл гарчээ” гэсэн мэдээлэл Монголд цацагдаж эхэлсэн. Гэтэл шүүхийн албан ёсны сайт ч биш блог дээр тавигдсан мэдээлэл байв.

Энэхүү гүтгэлэгт мэдээлэлд гадаадын хэн нэгний 57 сая гаруй ам.доллараар үнэлэгдэж буй түүний итгэмжлэгдсэн хүмүүсийн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшдэг, удирддаг эсвэл хянадаг байх гэсэн байдлаар С.Батболдтой холбохыг оролдож, С.Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эхнэр нөхөр болох БНСУ-ын иргэн Cheong болон Ким бөгөөд тэдний нэр дээр Англи, Хонгонкт байгаа компаниудыг эзэмшдэг гэх мэт утга бүхий ямар ч албан бланк, тамгагүй, фотошопдсон нь илэрхий захиалгат гүтгэлэг бүхий англи хэлээр блог дээр буюу сайтад тавигдсан байв.

Монгол Улсын засаг төрийн нэрийг барьсан гадны ашгийн төлөө хувийн компани УИХ-ын гишүүн С.Батболдын талаар ор үндэсгүй гүтгэлгээр дүүрэн өргөдлийг АНУ-ын Нью-Иорк мужийн шүүхэд гаргасны дараа, түүнийг нь Монголд “шүүхийн шийдвэр” мэтээр мушгин тайлбарлаж, олон нийтийг төөрөгдүүлэх гэж нэг үзэв. Өнөөх гүтгэлгээ Монголд үнэн болгож харагдуулах гэж арга ядсан боловч монголчууд улс төрийн зорилттой захиалгат гүтгэлгийн технологи гэж танин үндэсний өдөр тутмын хэвлэл, сайтууд нэг их анхаарч ач холбогдол өгөөгүй байдаг. Тэгээд ч гүтгэлэг тарааж байгаа этгээдүүдийн өгсөн баримтаас нь үзвэл аль 1997 оноос дэлхийд томд тооцогдох “Самсунг” компанийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга, Эрдэнэтийн УБҮ-тэй хамтарсан “ЭрдСам” компанийн дэд захирал байсан, түүнээс хойш Монголд зэсийн баяжмалын бизнес 20 шахам жил эрхэлсэн гадаад бизнесмений ажил хэрэг, өмч хөрөнгийг С.Батболдод хамааралтай болгон нялзаах гэж оролджээ. Тухайн нэр дурдагдсан бизнесмэн нь С.Батболдыг Ерөнхий сайд болохоос 12 жилийн өмнө зэсийн баяжмалын бизнесээ хийж л байсан, Ерөнхий сайдаас буусных нь дараа ч олон жил энэ бизнесээ эрхэлсээр байсан нь гүтгэлэг тарааж буй хүмүүсийн өөрсдийн өгсөн баримтаар нотлогдоод байхад заавал С.Батболдтой түүний компани, өмч хөрөнгийг холбох гэсэн нь цаанаасаа улс төрийн зорилготой үйлдэл гэдгийг нь нотлон харуулдаг. Энэхүү “зохиол”-оо Монгол Улсын хуулийн этгээд гадаад улсын шүүхэд өөрийн иргэний талаар маргаан, нэхэмжлэл гаргасан мэтээр анх эхлүүлсэн боловч Монголын төрийн нэр бүхий байгууллагууд С.Батболдыг холбоогүй болохыг нь нотолсон албан бичиг баримтыг гарган өгч, төрийн нэр бүхий байгууллагууд Нью-Йоркийн шүүхэд хандаагүй болно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн удаатай.

Нэгэнт л худал гүтгэлэг учраас үнэнд гүйцэгдэж, АНУ-ын шүүх ч үл тоож, С.Батболдын эсрэг шалгах шаардлагагүй гэж үзэн ямар нэгэн шүүхийн маргаангүй гэж үзсэн. Английн хэвлэлд С.Батболд асар үнэтэй орон сууцтай хэмээн өмнөхтэй адил гүтгэлэг бүхий мэдээлэл бас дахин гаргав. Үүнтэй холбогдуулан С.Батболд болон түүний хамаарал бүхий аливаа хувь хүн, хуулийн этгээд тус улсад болон өөр гадаад улсад ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө, компани эзэмшдэггүй болохыг хариуцлагатайгаар албан баримттайгаар мэдэгдэж няцаасан юм. Яг үнэндээ Нью-Йоркийн гэх өнөөх гүтгэлгээ Эрэн сурвалжлах олон улсын сэтгүүлчдийн холбооны нэрийг барьсан гадны хувийн хөлсний мөрдөгчөөр хийлгэсэн ба Сү.Батболдын нэрийг харлуулж олон нийтэд муухай харагдуулах гэсэн ядмагхан зорилготой аж. Тэр хүнийг ажил алба эрхэлж албан тушаал хашиж байсны хувьд, төрд ажиллаж буйн хувьд ямар нэгэн уул уурхайн гэрээ, хэлцэлтэй л нааж холбох чухал гэдэг нь энэ бүхнээс харагддаг. Эрдэнэт үйлдвэр, Оюу толгойн гэрээ нь ч байна уу хамаагүй аль бүгдтэй нь нэрийг нь холбож, оффшор гэх нэрийг С.Батболдод зүүлгэх сонирхол асар их бий гэдэг нь “үнэртдэг”.

С.Батболдыг Эрдэнэтэд шахааны бизнес хийж байгаагүй, хийх шаардлага ч байхгүйг олон нийт эрхбиш ойлгохтойгоо юм. С.Батболд төрд ажиллахаасаа өмнө Монголын топ бизнес эрхлэгчдийн нэг байсан. Ганзагын наймаанаас нэгэн ижил гараанаас эхэлсэн бизнесмэнүүдийн нэг. Зах зээлийн нийгэм эхлэх үед өөрсдийн мөнчгөрөөр өсч өндийсөн бизнесмэний нэг. Биеэ засаад төрөө зас гэх  үгээр С.Батболд боловсрол, эрдэм чадлаараа шигшигдэж төрд хожмоо орж ирсэн хүний нэг.

 

С.Батболдтой оффшор гэх үг яагаад холбогдох болов гэхээр аль 2003 онд байгуулагдсан ‘Бату Майнинг’ ХХК гадны хөрөнгө оруулалтгүйгээр, тодруулбал толгой оффшор компанигүйгээр Монгол Улсад байгуулагдсан байсан түүхтэй. ‘Бату Майнинг’ ХХК нь гадны хөрөнгө оруулалт татах зорилгоор оффшор бүсэд бүртгүүлсний дараа, хэдийгээр гадаадын аливаа улсад компани байгуулах нь тухайн үед Монгол Улсын аль ч хуулиар хориглоогүй, бүх зүйл хуулийн дагуу ил тод нээлттэй байсан ч 2005 онд С.Батболд энэхүү компаниас гарсан байдаг. Үүнээс хойш С.Батболд болон түүний хамаарал бүхий хэн нэгэн энэхүү компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар хувьцаа эзэмшсэн, оролцсон зүйл байдаггүй. Энэ тухай хангалттай баримт нотолгоо бий. Монголын компанид хөрөнгө оруулсан нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу явагдсан хэрэг. С.Батболд болон түүнд харилцан хамааралтай аливаа этгээд оффшор бүсэд компани, данс байхгүй гэдэг нь баримт, нотолгоотойгоор байтал 18 жилийн дараагаар буюу одоо түүнийг оффшорто холбон гүтгэх сонирхол хэнд байна вэ гэдэг нь анхаарал татна. С.Батболд өөрөө ч үүнийгээ баттай ноттой батлан хэвлэлд нээлттэй ярьсан байхад өнөөх гүтгэлэг үргэлжилсээр байна. Гүжир үгэнд сөөм хариу байдаггүй гэгчээр худлыг үнэн болгох гэж олон мянга давтан нийтэд хүргэвэл үнэн мэт итгэл төрөх байх гэж өнөөх захиалагч нэгэн бээр гүтгэлгээ цааш улам үнэмшил төрүүлэхүйц болгон явуулсаар байна.

Саяхан улстөрч Э.Бат-Үүл “Олны тархийг угаан шүүн хилсдүүлдэг ээлжит дайралт МАН-аас Ерөнхий сайд асан Сү.Батболд нар руу чиглэв. Эхний хэсэг хууль бус шүүгдсэн нь илчлэгдээд гарч байхад” хэмээн жиргэжээ. Гэхдээ ард түмэн тэнэг биш. Иймэрхү зохиолд итгэхээ байсан. Энэ үгийг өнөөх гүтгэлэг явуулахыг шаардаад, ээлж дараатай явуулахыг үүрэгдээд байгаа нөхөрт дуулгая. Тэгээд ч дараагийн гүтгэлгийг өнөөдөр дахиад л хэвлэлийн хурал хийх хэлбэрээр хүргэхээр зэхэж. Бүхэл бүтэн намын нэр барьж баайгаад ярих юм гэсэн. Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөнийх үү? Одоо хэн, хэн ил гарч ирэн зохиомол гүтгэлэг хийхийг нь харцгаая. Яг өнөөдөр ээлжит гүтгэлгээ зохиолын дагуу хүргэх юм гэсээн.

Сэтгэгдэлүүд

Дээш