Өмнөговь аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг угтан аймгийн хэмжээнд 90 мянган ширхэг мод, бут, сөөг тарьж ургуулах зорилгоор өрх бүр 9 ширхэг, төрийн болон хувийн аж ахуйн нэгж байгууллагууд 90 ширхэг, уул уурхайн компаниуд 900 ширхэг мод тарьж ургуулах арга хэмжээг бүх нийтээр зохион байгуулах тухай тус аймгийн Засаг даргын А/186 тоот захирамж гарлаа.
Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, өрхийн мод тарьж ургуулах ажлыг сум орон нутгийн хэмжээнд чанартай зохион байгуулж, тарьц суулгацаар ханган, хэрэгжилтийг тайлагнаж ажиллахыг Байгаль орчин аялал жуулчлалын газарт, мөн хэрэгжилтэд хяналт тавьж үр дүнг тооцож ажиллахыг Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст тус тус үүрэг болголоо.