logo
Шуурхай штабын бүтцийг шинэчилнэ

Шуурхай штабын бүтцийг шинэчилнэ

2021/03/04

2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Шадар сайдын дэргэдэх шуурхай ажлын хэсэг хуралдлаа. Хуралдааны эхэнд Шадар сайдаас өмнөх өдрүүдэд  өгсөн үүрэг даалгаварын биелэлтийн хэрэгжилтийг сонслоо.

Ирэх дөрөвдүгээр сарын 02-ны өдөр хүртэлх эрүүл мэндийн байгууллагуудын авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, дархлаажуулалтын явцын мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулав.  Шадар сайдын зүгээс тусгаарлалтын байрны орчин нөхцөлийг сайжруулах, вакцинжуулалтыг эрчимжүүлэхийг Эрүүл мэндийн сайдад даалгав.

Улсын онцгой комиссын Шуурхай штабыг шинэчлэн зохион байгуулалтад оруулах үүргийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан холбогдох албаныханд өглөө.  Өдөр тутмын үйл ажиллагаанд стратеги бодлого дутагдаж байна гэдгийг  Шадар сайд онцолж хэлээд, шуурхай штабын үйл ажиллагааг эрчимжүүлэхээр боллоо.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан Сонгинохайрхан дүүрэгт гэрийн тусгаарлалтанд ороод, хэрхэх талаар мэдээлэл өгөхгүй байна гэх гомдол ирүүлсэн иргэнтэй шууд утсаар холбогдож, нөхцөл байдлын талаар мэдээлэл авав.

Мэдээллийн дагуу УОК-ын Шуурхай штабын холбогдох албан тушаалтнуудыг газар дээр нь очиж ажиллаад, зөрчил дутагдлыг арилгах үүргийг өгөв. Тэрбээр  иргэдэд хүндрэл чирэгдэл учруулалгүй, түргэн шуурхай ажиллаж тусгаарлах байрны шинэчилсэн түр журмыг дагаж мөрдүүлэхтэй холбоотой мэдээллээр хангаж ажиллахыг даалгалаа.

Сэтгэгдэлүүд

Дээш