logo
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ

2021/03/09

Өнөөдөр аргын тооллын 2021 оны гуравдугаар сарын 9. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 26. Ангараг гараг. Элдэв тэнгэртэн одтой, гурван хөх мэнгэтэй улаан луу өдөр.

Өдрийн наран 7 цаг 17 минутад мандан, 18 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеийг энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн.

Гүүр тавих, газар ухах, цөөрм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ хэмээжээ.

Сэтгэгдэлүүд

Дээш