logo
Өнөөдөр 15391 хүнийг вакцинжуулна

Өнөөдөр 15391 хүнийг вакцинжуулна

2021/03/09

Нийслэлийн Онцгой комисс болон дүүргийн Онцгой комиссын удирдлагууд өнөөдөр хуралдлаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Р.Чингис “Бид эрсдлээ бодож, дүн шинжилгээ, судалгаатай ажиллах ёстой. Бидний өмнө тулгарч байгаа хамгийн том ажил бол вакцинжуулалт. Үүнийг зөв зохион байгуулах ёстой. Мэдээллээ мөн оновчтой, цаг тухайд нь өгч бай. НОК, ДОК байнга холбоотой байх ёстой” гэсэн юм.

Түүнчлэн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж эхний ээлжинд вакцинжуулалтад хамрагдах салбарынхныг танилцууллаа. Тэрбээр “Худалдаа, үйлдвэр болон боловсролын үйлчилгээний хүмүүсээ эхний ээлжинд вакцинд хамруулахаар Засгийн газар, ЭМЯ-наас шийдсэн. Иймээс маргааш (өнөөдөр) Монголын үндэсний олимпын хороо, Сэргээн засах сургалт, үйлдвэрлэл, Монгол шуудан, Монголын хараагүйчүүдийн холбоо, МИАТ, Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, ТҮК, орон сууц, цэвэрлэх байгууламж, Ус сувгийн удирдах газар, Хил хамгаалах ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газраас ОХУ-ын сургалтад явах албан хаагчид, нийгмийн хамгааллын тусгай төв, Тавантолгой, Дотоод хэргийн их сургууль, буяны зан үйлийн холбооны нийт 15391 хүнийг вакцинд хамруулна. Явуулын байдлаар вакцин хийх нь эрсдэлтэй. Ямар нэгэн байдлаар эмнэлгийн орчинд, эсвэл төвлөрсөн цэгүүдэд яаралтай тусламж, амилуулах тусламжийн багийнхнаа бэлэн байлгасан орчинд вакциныг тарих нь зүйтэй” гэж ярилаа.

Сэтгэгдэлүүд

Дээш