logo
Нэг, хоёрдугаар ангийнханд зориулсан ХҮРД ЦЭЭЖЛЭХ картаа ҮНЭГҮЙ ТАТАЖ АВААРАЙ!

Нэг, хоёрдугаар ангийнханд зориулсан ХҮРД ЦЭЭЖЛЭХ картаа ҮНЭГҮЙ ТАТАЖ АВААРАЙ!

2021/03/16
"КОВИД-19"-ийн улмаас үргэлжилсэн олон хөл хорионуудын хамгийн гол хохирогчид нь 2019, 2020 онд сургуульд элсэн орсон 1-2 дугаар ангийнхан болоод байгаа билээ. Эцэг эхчүүдийн хувьд тэдний унших, бодох гэх мэт анхны хичээлүүдийг теле багштай хамтран өөрсдөө заахаас аргагүй болоод байгаа нь эцэг, эх гэр бүлүүдэд маш их хүндрэл учруулаад байгаа юм.

Англи хэлний үг цээжлэх зориулалт бүхий VocuCard брэндийн хамт олны зүгээс англи үгийг цээжлэх флаш картын загвараараа VocuCard DIY (Do It Yourself) буюу гэртээ өөрсдөө хэвлэж, хайчлаад ашиглах боломжтой ХҮРД ЦЭЭЖЛЭХ картыг олон нийтэд ҮНЭГҮЙ тарааж эхэлсэн нь эцэг эхчүүдийн талархлыг хүлээгээд байна. Флаш картын аргаар үг, хүрд зэрэг цээжлэх шаардлагатай бүхнийг цээжлэхэд маш хялбар бөгөөд өндөр үр дүнтэй болохыг VocuCard брэндийн хэрэглэгчид онцолж байгаа юм. Энэхүү картыг ашигласнаар 6-7 настнууд маань бүх хүрдээ ердөө 7-10 хоног дотор цээжилж чаддаг болохыг олон туршилтаар тогтоогоод байна.

Та бүхэн хүүхдийнхээ хүрдийг үр дүнтэй, хөгжилтэйгээр цээжлүүлэхийг хүсвэл VocuCard_DIY_Multiplication буюу Хүрд цээжлэх картыг доорх линкээс ҮНЭГҮЙ татаж аваад хэвлэж хайчлаад хэрэглээрэй.
Download Button" photos, royalty-free images, graphics, vectors & videos |  Adobe Stock


 
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUUM.MN сайтын редакц
Дээш