logo
Маргаашаас зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлана

Маргаашаас зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлана

2021/04/02

Засгийн газар2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаараа "Ковид-19" цар тахлын дэгдэлт өндөр байгаа ч Улаан түвшинд буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхгүйгээр одоо мөрдөгдөж байгаа улбар шар түвшинг хэвээр үлдээж, зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах шийдвэрийг гаргасан.

Энэхүү шийдвэр маргаашаас буюу 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн хэрэгжих бөгөөд энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ. Тус шийдвэрийн хүрээнд:

Үүнд:

·      Ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй

·      Хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчлэх

·      Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллахгүй, бусад өдөр халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах   

·      Худалдаа, үйлчилгээний газрууд хүн хоорондын зай бариулах, ариутгал, халдваргүйжүүлэлтээ дээд зэргээр хийх, нийт талбайнхаа 30 хувиас хэтрэхгүй байхаар тооцон үйлчлэх /Супермаркетууд түрдэг тэрэгний тоогоор зохицуулалт хийх/

·      Нарантуул, Хархорин, Барс, Хүчит шонхор, Нарантуул-2 зэрэг томоохон зах  30 хувиар ажиллах /амралтын өдрүүдэд ажиллахгүй/

·      Дэлгүүр, худалдааны төвүүд 20:00 цагт хаах

·      Аймаг, орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд хориглох

·      Орон нутаг руу хүнс, ачаа тээвэр, малын өвс тэжээл, шатахуун тээврээс бусад тохиолдолд автомашины хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон байна.

Сэтгэгдэлүүд

Дээш