logo
П.Буяндэлгэр Азийн бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов

П.Буяндэлгэр Азийн бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов

2021/04/13

Азийн бөхийн нэгдсэн холбооны хурал Казахстаны Алматы хотод болж байна. Энэхүү хурлаар Монголын чөлөөт бөхийн холбооны гадаад харилцааны албаны дарга Пэлжээгийн Буяндэлгэр Азийн бөхийн холбооны гүйцэтгэх зөвлөлд багтсан төдийгүй ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов.

П.Буяндэлгэр нь Азийн бөхийн холбооны удирдах зөвлөлд сонгогдсон анхны монгол хүн болсон юм. Тус зөвлөлд Монгол, БНСУ, Япон, Кыргызстан, Казахстан, Йемен зэрэг долоон орны төлөөлөгч багтсан бөгөөд ерөнхийлөгчөөр Казахстаны Даулет Турлыханов, дэд ерөнхийлөгчөөр БНСУ-ын Кеннет Ли нар сонгогджээ.

Тэрбээр сүүлийн 20-иод жилийн хугацаанд Биеийн тамир, спортын газар, Монголын чөлөөт бөхийн холбоо, “Улаанбаатар спорт менежмент" компани зэрэг газарт гадаад харилцаа хариуцан ажиллаж байна. Алматыд манай чөлөөт бөхийн баг тамирчид нийт 5 /эрэгтэй 1, эмэгтэй 4/ олимпийн эрх авсан бөгөөд 15-нд Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно гэж Монголын Үндэсний Олимпийн Хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш