logo
Женко Х.Баттулга фенгшү С.Ганбаатарын Ерөнхийлөгч болох биелшгүй хүсэл дээр тоглолт хийж байна

Женко Х.Баттулга фенгшү С.Ганбаатарын Ерөнхийлөгч болох биелшгүй хүсэл дээр тоглолт хийж байна

2021/04/19

Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар сүүлийн үед нэгдэн эвсч, С.Ганбаатарыг уяаны нохойгоо болгож байна гэх мэдээлэл хэвлэлээр гарах болсон. Х.Баттулгад фенгшү С.Ганбаатараас өөр хүн ч олдохгүй болсон цаг. Энэ 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга хэрвээ өөрөө нэр дэвшиж чадахгүйд хүрвэл Ерөнхийлөгч болох туйлын хүслэнтэй гэж өөрөө хэлсэн С.Ганбаатарыг хошгируулж “Би явж чадахгүй бол босоо С.Ганбаатар чи дэвшинэ шүү” гэж ханцуйн дотроо гар барилцаж тохиролцсон гэх. С.Ганбаатар Төрийн ордонд мэдээлэл хийхдээ “Би нэг л өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч болно. Та нар санаа зоволтгүй” гэж ярьсан удаатай.

Одоо Х.Баттулга нэр дэвшиж чадахгүй болчлоо. С.Ганбаатарт АН-ынхан боломж олгохгүй нь тодорхой ч тэрээр жижиг намуудаас нэр дэвших боломж гарцыг судлаж яваа. С.Ганбаатарын хувьд бохир улс төрөөр ч хамаагүй Ерөнхийлөгч болох хүсэл дээрээ нэр төрөө умартан яваа хүн. Тэрээр МАХН-ын Н.Энхбаяраасаа урваж, намынхаа эсрэг дуугарах болсон. Уг нь Н.Энхбаяр түүнийг УИХ-ээр сонгогдох боломжийг олгож,  улс төрийн замыг нь тавьсан.

Э.Цогтоо

Сэтгэгдэлүүд

Дээш