logo
Нийслэлд өнөөдөр дархлаажуулалтын явуулын 2, суурин 54 цэг ажиллана

Нийслэлд өнөөдөр дархлаажуулалтын явуулын 2, суурин 54 цэг ажиллана

2021/06/01

Нийслэлийн хэмжээнд 2021 оны тавдугаар сарын 31-ний өдөр I тунд 1579, II тунд 18170, нийт 19749 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 99.7 хувь буюу 950536 нь I тунд, 77.9 хувь буюу 742231 нь II тунд хамрагдаад байна.

Харин өнөөдөр /2021.06.01/ Улаанбаатар хотод явуулын 2, суурин 54 цэгт 111 багийн 640 эмч, ажилтан ажиллаж, 13925 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүд ердийн хуваарийн дагуу 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг бүрээр танилцуулж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш