logo
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

2021/06/29

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 06 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хагаст хойноос, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх нутгаар сэрүүсэж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Монголын тал нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсэж 14-16 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсэж 15-17 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Сэрүүсэж 11-13 хэм дулаан байна.

2021 оны 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 04-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

30-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 7-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, 2, 3-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС

Сэтгэгдэлүүд

Дээш