logo
Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд живж байсан 8 иргэнийг авран хамгаалав

Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд живж байсан 8 иргэнийг авран хамгаалав

2021/06/29

Нийслэлийн Засаг даргын  шийдвэрээр  иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул, Хэрлэн, Тэрэлж  голд 2021 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс хөдөлгөөнт завьт эргүүл үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Энэ хугацаанд алба хаагчид завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байхдаа голд живж байсан 8 иргэний амь насыг аварч, голоос 8 автомашиныг татаж гаргалаа. Мөн Аврах ангийн бүрэлдэхүүн усны ослын 2 дуудлагаар шуурхай ажиллан,  2 иргэний амь насыг авран хамгаалж, 1 буцалтгүй нэрвэгдэгчийг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.  

Түүнчлэн завьт эргүүлээр Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Гал түймэр унтраах, аврах ангиудын давхардсан тоогоор 270 гаруй алба хаагч, 50 автомашин, 22 завь, дүүргийн цагдаагийн хэлтсээс 17 алба хаагч, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас  5 алба хаагч голын усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж яриаг 13878 иргэнд хүргэж, 3023 автомашиныг голын эргээс холдуулж аюулгүй байдлыг ханган ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш