logo
Хамгаалагдсан бүсэд калибр бууны 15 ширхэг сумтай нэвтрэх гэж байсныг таслан зогсоожээ

Хамгаалагдсан бүсэд калибр бууны 15 ширхэг сумтай нэвтрэх гэж байсныг таслан зогсоожээ

2021/07/26

Иргэний нисэхийн үндэсний төвийн Аюулгүй байдал хамгаалалтын албаны Үзлэг шалгалт, хамгаалалтын хэсгийн 2 дугаар ээлжийн Аюулгүй байдал, үзлэгийн шалгагч Т.Чинбат, Д.Батболд, С.Санчир нар энэ сарын 23-ны өдрийн 13 цагийн орчимд А-32 постонд үүрэг гүйцэтгэх үедээ хамгаалагдсан бүсэд калибр бууны сумтай нэвтрэх гэж байсныг таслан зогсоолоо.

Чингис хаан ОУНБ-ын өндөржүүлсэн хамгаалалтын бүсэд гал командын машинууд Нислэгийн аюулгүй байдлыг хангаж, байнгын бэлэн байдалд ажиллаж байдаг билээ.

Тус машинуудад шатахуун хүргэх, сумалгаа хийх зорилготой, А-32 постоор нэвтрэх зөвшөөрөлтэй гадны тээврийн хэрэгсэл болон жолоочид аюулгүй байдлын үзлэг шалгалт хийсэн байна. Ингэхэд жолооч нь калибр бууны 2 магазин, 15 ширхэг сум биедээ авч явсныг илрүүлж журмын дагуу Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ.

Аюулгүйн үзлэг шалгалт хийх, хориглосон эд зүйл, бараа материалыг илрүүлж хаалттай бүсэд нэвтрүүлэхгүй байх хамгийн чухал үүрэг хүлээж ажилладаг АБХА-ны дээрх ажилчид сонор сэрэмжээ алдалгүй хариуцлагатайгаар үүргээ гүйцэтгэн, учирч болзошгүй аюул, хөндлөнгийн хууль бус үйлдлийг таслан зогсоох, илрүүлэх ажлаа сайн гүйцэтгэж ажилласанд талархал илэрхийлье гэж ИНҮТ-өөс мэдээллээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUUM.MN сайтын редакц
Дээш