logo
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар Н.Мандуулыг томилжээ

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар Н.Мандуулыг томилжээ

2021/08/04

Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар Гүйцэтгэх захирал Н.Мөнхсүхийг хүсэлтийнх нь дагуу чөлөөлж, Н.Мандуулыг түүний оронд томилжээ.

Н.Мандуул нь 2007 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газрын мэргэжилтнээс ажлын гараагаа эхлүүлж, Төсвийн бодлогын газар, Санхүүгийн бодлогын газарт хэлтэс, газрын дарга хүртэл нийт 10 гаруй жил Сангийн яаманд ажилласан туршлагатай аж.

Сангийн яаманд ажиллах хугацаандаа Засгийн газрын "Мазаалай", "Хуралдай", "Дим сам", "Гэрэгэ" болон “Century” зэрэг бондыг олон улсын зах зээлд арилжаалах ажлыг удирдаж байсан бөгөөд Санхүүгийн зах зээлийн дунд хугацааны бодлого, санхүү, төсөв болон хөрөнгийн зах зээлийн томоохон хуулиудыг батлуулахад гол үүрэг гүйцэтгэжээ.

Санхүүгийн тогтвортой байдал, системийн эрсдэл, макро бодлого, Засгийн газрын санхүүгийн статистик, Төслийн санхүүжилтийн загварчлал зэрэг чиглэлээр Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сангийн сургалтуудад хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн бөгөөд англи, орос хэлтэй.

Боловсролын байдал:

  • 1990-2000        Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд бүрэн дунд боловсрол
  • 2003-2007        Болгар дахь Америкийн их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр /Соросын сангийн тэтгэлэг/
  • 2012-2014        АНУ-ын Брэндайзын их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр /АНУ-ийн Засгийн газрын Фүлбрайтын тэтгэлэг/

Ажилласан байдал:

  • 2007-2008        Дэлхийн банкны Засаглалыг дэмжих төслийн дотоодын зөвлөх
  • 2008-2012        Сангийн яамны Төсвийн бодлогын газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга
  • 2013-2014        IHS, Consulting group, АНУ, Санхүүгийн шинжээч
  • 2014-2018        Сангийн яамны Санхүүгийн бодлогын газарт хэлтсийн дарга
  • 2019-2020        “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн Тэргүүн дэд захирал,
  • 2020-2021        “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц хариуцсан захирал,
  • 2021- оноос     Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын даргаар тус тус ажилласан.
Эргэн сануулахад, тус банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхсүх нь 2020 онд захирлын албан тушаалд томилогдохоос өмнө Төрийн сангийн газрын Санхүү, тайлан бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан аж. Улмаар 2020 онд Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкинд бүтцийн өөрчлөлт хийсэн. Ингэснээр Н.Мөнхсүхийг тус банкны гүйцэтгэх захирлаар томилсон юм байна.

Сэтгэгдэлүүд

Дээш