logo
Ажлын байрыг дэмжих зээлийг 23.936 иргэн, ААН-д олгоод байна

Ажлын байрыг дэмжих зээлийг 23.936 иргэн, ААН-д олгоод байна

2021/08/26

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд ажлын байрыг дэмжих зээлд наймдугаар сарын 23-ны байдлаар 1,811.9 тэрбум төгрөгийг 23,936 (5,205 ААН, 18731 иргэн) зээлдэгчид олгожээ.

Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 33.4 сая төгрөг байгаа бол ААН-үүдийнх 227.8 сая төгрөг байна. Зээлийн батлан даалтын сангаас нийт 193 зээлдэгчийн 53,335.2 сая төгрөгийг батлан даажээ.

Монголбанкнаас хоёр жил хүртэлх хугацаатайгаар банкуудад репо нөхцөлөөр санхүүжилт олгож, банкууд эцсийн зээлдэгчид 10.5 хувийн хүүтэйгээр шинээр зээл олгох, олгосон зээлийг дахин санхүүжүүлэх арга хэмжээ авч байна.

Наймдугаар сарын 23-ны байдлаар 660.4 тэрбум төгрөгийг 2,905 (1,600 ААН, 1,305 иргэн) зээлдэгчид олгоод байна. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 118.2 сая төгрөг байгаа бол аж ахуйн нэгжийн авсан дундаж зээлийн хэмжээ 316.2 сая төгрөг байна.

Орон сууцны ипотекийн зээлд 656.2 тэрбум төгрөгийг 8,750 зээлдэгчид, ХАА-г дэмжсэн зээлд 321.1 тэрбум төгрөгийг 20,036 зээлдэгчид олгожээ.

Засгийн газраас хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан зохион байгуулах ажлыг 2018 онд эхлүүлсэн. Үүнд шаардагдах зардлыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталж, санхүүжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд 18-аас дээш насны даатгуулагдчид 12 нэр төрлийн оношилгоо, шинжилгээнд хамрагдах боломжтой талаар Эрүүл мэндийн яамнаас танилцууллаа.

Сэтгэгдэлүүд

Дээш