logo
Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

2021/09/29

Сүүлийн үед тээврийн хэрэгсэл худалдаж авсан иргэн, хуулийн этгээд /санаатай болон санамсаргүйгээр/ өөрийн нэр дээр тээврийн хэрэгслээ бүртгүүлээгүйгээс үүдэн тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн /зарсан хүн/ дээр тухайн автомашины торгууль, татварын өр үүсч, мөн зам тээврийн осолтой холбоотой зөрчил зэрэг хууль хяналтын байгууллагад тодруулга өгөх зарсан хүнээ эрж хайх зэргээр тухайн зөрчилтэй  холбоотой асуудалд холбогдох асуудал маш их гарч байна.

Хоёр иргэн харилцан тохиролцож автомашинаа худалдан борлуулсан бол заавал бүртгэлийн байгууллагаар үйлчлүүлж өөрийн нэр дээрх бүртгэлээс хасуулан худалдан авагч талд тээврийн хэрэгслээ шилжүүлэн бүртгүүлэхийг зөвлөж байна.

Автотээврийн үндэсний төв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUUM.MN сайтын редакц
Дээш