logo
Улаанбаатарт өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Улаанбаатарт өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

2021/09/30

Энэ сарын 30-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 94, II тунд 301, нэмэлт сэргээх тунд 1618, нийт 2013 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 16 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2909 (24.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 66686 (75.0 хувь), 16-17 насны 26224 (77.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлжээ.

Харин өнөөдөр /2021.09.30/ Улаанбаатар хотод суурин 24 цэгт 33 багийн 185 эмч, ажилтан ажиллаж, 3068 иргэнийг дархлаажуулахаар цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна. 

Сэтгэгдэлүүд

Дээш