logo
"Үхрийн арьс товруутах” өвчнийг гоц халдварт, халдварт өвчний жагсаалтад орууллаа

"Үхрийн арьс товруутах” өвчнийг гоц халдварт, халдварт өвчний жагсаалтад орууллаа

2021/09/30

Засгийн газар 2021 оны есдүгээр сарын 29-ний өдөр хуралдаж, Дорнод аймгийн Чулуунхороот суманд олон улсын хорио цээрт “Үхрийн арьс товруутах өвчин” шинээр оношлогдсонтой холбогдуулан “Мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2018 оны тогтоолын хавсралтад “Үхрийн арьс товруутах” өвчнийг нэмлээ.

Үхрийн арьс товруутах өвчин нь богино хугацаанд ялаа, шумуул болон шууд хавьтлаар халдвар тархан, өвчлүүлж, мах болон сүүний гарц буурах, өвчилсөн үхрийн арьсыг 100 хувь ашиглах боломжгүй болох зэрэг эдийн засгийн өндөр эрсдэл үүсгэдэг гоц халдвар өвчин юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUUM.MN сайтын редакц
Дээш