logo
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2021/10/01

Өнөөдөр аргын тооллын 2021 оны аравдугаар сарын 01. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 25. Сугар гараг. Найралт эх одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хар морь өдөр.

Өдрийн наран 6 цаг 51 минутад мандан, 18 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, лусыг тахих, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн.

Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газарт очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд нүд бүрэлзэн улцайна хэмээжээ.

Сэтгэгдэлүүд

Дээш