logo
Онцгой байдлын байгууллагынхан мод тарих хөдөлгөөнд нэгдлээ

Онцгой байдлын байгууллагынхан мод тарих хөдөлгөөнд нэгдлээ

2021/10/04

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ “уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих явдал мөн” гэдгийг онцолж, 2030 он гэхэд Монгол Улс 1 тэрбум мод тарих хөдөлгөөнийг эхлүүлж байгааг мэдэгдсэн.

Тэгвэл Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын бие бүрэлдэхүүн энэхүү мод тарих хөдөлгөөнд нэгдэн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2500 гаруй мод суулгах бэлтгэл ажлыг хангаж, мод тарих ажлыг эхлүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш