logo
Дүйцүүлэх албаны алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг олголоо

Дүйцүүлэх албаны алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг олголоо

2021/10/05

Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэдэд зориулсан долоо хоногийн сургалтыг нийслэлийн Хан-Уул дүүргийн Цэргийн штабаас зохион байгуулж байна.

Энэхүү сургалтаар дүйцүүлэх албаны алба хаагчдад орон нутгийн хамгаалалтад оролцох, гамшгаас хамгаалах болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, улсын болон орон нутгийн бүтээн байгуулалтад оролцох талаар шаардлагатай мэдлэг, дадлага эзэмшүүлж, хууль тогтоомжоор хүлээсэн томилгоот үүргээ биелүүлэх бэлтгэлийг олгох зорилготой юм.

Тиймээс тус сургалтад хамрагдаж байгаа алба хаагчдад гамшиг ослоос урьдчилсан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг олгох танхимын сургалтыг зохион байгууллаа гэж Хан-Уул  дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUUM.MN сайтын редакц
Дээш