logo
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

2021/10/11

Өнөөдөр аргын тооллын 2021 оны аравдугаар сарын 11. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Намрын адаг шар нохой сарын шинийн 6. Сумъяа гараг. Эрхтний тэнгэр одтой, гурван хөх мэнгэтэй хар луу өдөр.

Өдрийн наран 7 цаг 06 минутад мандан, 18 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, дархны үйлд сайн.

Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.

Сэтгэгдэлүүд

Дээш