logo
Монгол Улсын Хөгжлийн банканд ажиллахыг урьж байна

Монгол Улсын Хөгжлийн банканд ажиллахыг урьж байна

2021/10/26
Монгол Улсын Хөгжлийн банкны зорилго нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжлийг хурдасгах, улмаар Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадавхыг сайжруулах явдал болно.

Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлаг мэргэжилтэн таныг Монгол Улсын Хөгжлийн банкны дараах ажлын байранд ажиллахыг урьж байна. Үүнд:
  • Экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн газрын Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтэст мэргэжилтэн;
  • Хөрөнгийн удирдлагын газрын Эх үүсвэр, гадаад хамтын ажиллагааны хэлтэст Эх үүсвэр хариуцсан мэргэжилтэн;
  • Хөрөнгийн удирдлагын газрын Эх үүсвэр, гадаад хамтын ажиллагааны хэлтэст Гадаад хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн;
 
1. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн:
 
Гүйцэтгэх чиг үүрэг: Банкны бодлогод нийцсэн хүрээлэн буй орчинд ээлтэй, нийгэм эдийн засагт үр ашигтай, экспортыг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрийг дэмжих зорилгоор экспорт, импорт, худалдааны санхүүжилтийг дэмжих шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх, хөгжүүлэх.
 
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Банк, санхүү, олон улсын худалдаа, бизнесийн удирдлага, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Банк, санхүүгийн байгууллагад мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай;
  • Санхүү, хөрөнгө оруулалт, бизнес хөгжүүлэлт, бүтээгдэхүүн хөгжлийн чиглэлээр мэргэшсэн;
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй;
  • Судалгаа хийх, өгөгдөл цуглуулах, үр дүнг боловсруулж дүн шинжилгээ хийх, нэгтгэн дүгнэх, шинэ шийдэл, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх сэтгэлгээний ур чадвартай;
  • Харилцааны болон илтгэн танилцуулах, хэлцэл хийх, албан баримт бичиг боловсруулах ур чадвартай;
  • Банкны зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны талаар онолын болон практикийн өндөр түвшний мэдлэгтэй, банкны салбарт гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно.  
2. Эх үүсвэр хариуцсан мэргэжилтэн:
 
Гүйцэтгэх чиг үүрэг: Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг олон улсын зах зээлээс татан төвлөрүүлэх, эх үүсвэрүүдийг төрөлжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийн бүтцийг тодорхойлох, өрийн удирдлагыг хэрэгжүүлэх.
 
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Санхүү удирдлага, эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Банк, санхүүгийн салбарт мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай;
  • Санхүү удирдлага, хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн;
  • Олон улсын хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэг, туршлагатай;
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвартай;
  • Санхүүгийн тооцоолол хийх, хэлцэл хийх, албан баримт бичиг боловсруулах чадвартай.  
3. Гадаад хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн:

Гүйцэтгэх чиг үүрэг: Монгол Улсын Хөгжлийн банкны эрхлэх үйл ажиллагааны хүрээнд гадаадын банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай харилцах, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааны гэрээ, хэлцэл байгуулах, Банкны зээлжих зэрэглэлийн үнэлгээг тогтоолгох, дээшлүүлэх, олон улсын банк санхүүгийн холбоодод гишүүнээр элсэх ажлыг зохион байгуулах.
 
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Санхүү удирдлага, гадаад харилцаа, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Банк, санхүүгийн салбарт мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан ажлын туршлагатай;
  • Санхүү удирдлага, гадаад харилцааны чиглэлээр мэргэшсэн;
  • Санхүүгийн болон олон улсын хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэг, туршлагатай;
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвартай, бусад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно;
  • Илтгэн танилцуулах, хэлцэл хийх, албан баримт бичиг боловсруулах чадвартай байх шаардлагыг тус тус тавьж байна. 
Бүрдүүлэх баримт бичиг:
  • Төрийн албан хаагчийн анкет болон CV
  • Боловсролын диплом, хавсралтын хамт
  • Иргэний үнэмлэх /хуулбар/ 
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл 
 
Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн ажил горилогч Та холбогдох бичиг баримтаа цахимаар болон Монгол Улсын Хөгжлийн банкны байранд өөрийн биеэр авчирч өгөх боломжтой.
 
Анкет, материалыг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина. Бичиг баримт буцаан олгохгүй.
 
Манай хаяг:         Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө-19 байр, 11, 12 дугаар давхар
 
Холбоо барих:      b.zolboo@dbm.mn
 
Утас:               (976)-11-7013-0516 /528/                                
Факс:              (976)-11-7013-0602

Сэтгэгдэлүүд

Дээш