logo
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

2021/10/29

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ.

2021 оны 10 сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундед 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Орхон голын хөндийгөөр 0-5 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 3-5 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 3-5 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 2-4 хэм дулаан байна.


2021 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 03-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

30-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 31-нд Алтайн уулархаг нутгаар, 11 дүгээр сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 31-нд Алтайн уулархаг нутгаар, 11 дүгээр сарын 1-нд зарим газраар, 2-нд нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUUM.MN сайтын редакц
Дээш