logo
Дуслын систем, тариурын түүхий эдийг яаралтай оруулж ирэх зохицуулалт хийж байна

Дуслын систем, тариурын түүхий эдийг яаралтай оруулж ирэх зохицуулалт хийж байна

2021/11/02

Засгийн газар, Улсын онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдал болон халдварыг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид баримтлах бодлогоо танилцуулж, мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Эм тариа, эмнэлгийн хэрэгслийн хомсдолын тухайд ЭМЯ-ны дэргэд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар хянаж байдаг гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд тодотгож байлаа.

Тус газраас эрүүл мэндийн байгууллагуудыг 1-2 сарын нөөц бүрдүүлэх үүрэг өгсөн. Эм, тарианы хомсдол үүсэхээс сэргийлж, Тяньжинд саатсан эм, эмнэлгийн хэрэгслийг яаралтай татан авах, мөн Жининь, БНСУ-аас агаарын тээврээр авчрахаар ярьж буй аж. Дуслын систем, тариурын түүхий эдийг яаралтай оруулж ирэх зохицуулалтыг хийж байна. 

Мөн тарианы шингэнийг дотооддоо үйлдвэрлэж, нийт хэрэглээний 70 хувийг хангадаг бөгөөд урьдынх шиг хангалттай биш ч 14 хоногтоо хүрэлцэхүйц хэмжээний нөөцтэйг Эрүүл мэндийн сайд онцоллоо.  

Сэтгэгдэлүүд

Дээш