logo
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2021/11/11

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 10-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Товч мэдээ:

·      Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

·      Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журмыг шинэчлэн батлав.

·      Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам баталлаа.

·    2021 оны аравдугаар сарын 13-15-нд цахим хэлбэрээр зохион байгуулсан Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан Зөвлөлийн ээлжит III хуралдаанаас гаргасан шийдвэрийн мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг хамтарсан Зөвлөлийн Монголын хэсгийн дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд даалгалаа.    

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUUM.MN сайтын редакц
Дээш