logo
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

2021/12/01

Өнөөдөр аргын тооллын 2021 оны 12 дугаар сарын 01. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Өвлийн тэргүүн шарагчин гахай сарын шинийн 27. Буд гараг. Тэргүүн дагуул одтой, зургаан цагаан мэнгэтэй, харагчин хонь өдөр.

Өдрийн наран 8 цаг 21 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Сэтгэгдэлүүд

Дээш