logo
Хийгдээгүй ажлын төлбөр хувьдаа завшсан албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

Хийгдээгүй ажлын төлбөр хувьдаа завшсан албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

2021/12/14

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 12 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 51 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 112 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 82 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 545 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 20 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 514 хэрэг шалгагдаж байна.

Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тендерт орж байгаа компаниудаас төрсөн эгчийнхээ дансаар мөнгө авсан Д, барилгын дүгнэлт гаргуулна гэж хахууль авсан Ж, хийгдээгүй ажлын төлбөрийг хамаарал бүхий аж ахуйн нэгжээр дамжуулан хувьдаа завшиж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Ш, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашигласан О нарын зэрэг албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш