logo
Найм хоногт 433 чингэлэг ачаа татан авчээ

Найм хоногт 433 чингэлэг ачаа татан авчээ

2022/01/20

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 19-нд болж, Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, ачаа тээврийг эрчимжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.

Чингэлэг тээврийн үйл ажиллагаа эхэлснээс хойш өнөөдрийг хүртлэх найм хоногт нийт 433 чингэлэг татан авлаа. Гаалийн хяналт, дуусаж иргэдэд олгосон 278, гүний гааль руу илгээсэн 63, гаалийн бүрдүүлэлт хийж буй 92 чингэлэг байна.

Хятадын талын Хуан Юй гаалийн баталгаат талбайд ачаатай 552 чингэлэг байна, өдөрт дунджаар 60 чингэлэг татахад ес хоногийн хугацаа шаардлагатай. Эдгээр чингэлгийг татаж дуусахаар Эрээн хотод хуримтлагдсан ачаатай чингэлгийг татаж авах ажил үргэлжилнэ.

Замын-Үүд боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбайгаас Бүс нутгийн ложистикийн төв хүртэл тээвэрлэх ажлыг Хил хамгаалах ерөнхий газрын 25 жолооч, Зэвсэгт хүчний жанжин штабын 25 цэргийн алба хаагч жолооч гүйцэтгэж байна.

Замын-Үүд суманд аймаг, орон нутгаас болон бусад хот суурин газраас ирэх зорчигч, тээврийн хэрэгслийн жолооч нараас коронавирусын эсрэг вакцины гуравдугаар тунд хамрагдсан эсэх болон 48 цагийн дотор  ПГУ шинжилгээний сөрөг хариуг хамт шалгаж нэвтрүүлж байна.

Сэтгэгдэлүүд

Дээш