logo
ОХУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар байгаа иргэдийн анхааралд!

ОХУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар байгаа иргэдийн анхааралд!

2022/03/09

ЗӨВЛӨМЖ

Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын зүгээс ОХУ-д тавьж буй хориг арга хэмжээний хүрээнд төлбөрийн “Visa” болон “Mastercard” систем тус улсын зах зээлээс 2022 оны гуравдугаар сарын 10-ний өдрийн 00:00 цагаас гарч байгаа тул ОХУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар ирсэн иргэн та Монгол Улсын арилжааны банкны “Visa” болон “Mastercard” картын дансанд байршиж буй мөнгөө нэн даруй бэлнээр авахыг зөвлөж байна.

Цаашид Монгол Улсаас болон өөр улсаас мөнгө шилжүүлэн авахын тулд ОХУ болон бусад орны арилжааны банкнуудад хандаж олон улсын төлбөрийн “UnionPay” системд бэхлэгдсэн карт захиалан авах боломжтой байна.

Жич: ОХУ-ын банкнуудаас өмнө нь гаргасан “Visa” болон “Mastercard” картууд нь дотоодын буюу ОХУ доторх төлбөр тооцоонд хэвийн ажиллана хэмээн Оросын Төв банк мэдэгдэж байгаа билээ.

МОНГОЛ УЛСААС ОХУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр

Сэтгэгдэлүүд

Дээш