logo
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2022/05/30

2022 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн олон жилийн дундаж түвшинг 10-30 см давсан байдалтай байгаа бол Хангай нурууны арын Идэр, Алтай нуруунаас усжих Ховд, Буянт, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-15 см даван үерлэж байна.

Иймд дээр дурьдсан болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдэд тавих анхааралаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс
2022-05-29

Сэтгэгдэлүүд

Дээш