logo
ШУУРХАЙ: “Эко констракшн”-ийн барьж байсан барилгын ажилтан өндрөөс унаж амиа алдлаа

ШУУРХАЙ: “Эко констракшн”-ийн барьж байсан барилгын ажилтан өндрөөс унаж амиа алдлаа

2022/06/23

Хан-Уул дүүргийн 17-р хороо Маршал таун хотхон дотор шинээр баригдаж байсан барилга дээрээс өнөөдөр /2022.06.23/15:00 цагийн орчим  нэг  ажилтан өндрөөс унаж амиа алдлаа.

Тодруулбал  “Маршал таун”  хотхоны баригдаж байсан барилгын 6  давхраас 2 ажилтан унаж, 37  настай эрэгтэй газар дээрээ амиа алдаж, нэг нь  хүнд гэмтэж, ГССҮТ-д хүргэгджээ.  Тус барилгыг “Эко констракшн” компанийн захиалгаар “Луу хүрд” ХХК барилгын ажлыг гүйцэтгэж байгаа аж.

Урьдчилсан байдлаар Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсанаас дээрх осол болсон байх магадлалтай байна.Дээрх ослын  талаар ЦЕГ-аас дараах мэдээллийг өглөө.  

Цагдаагийн байгууллагад “Хан-Уул Дүүрэг 17-р хороо Маршил таун хотхон дотор Барилгын өргүүр унаж 2 хүн унасан, 1 нь нас барсан гэх” дуудлага 2022.06.23 16:00:25 цагт ирүүлснийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Шалгалтаар тус дүүргийн 17 дугаар хороо Маршал таун хотхоны хашаан дотор урд хэсэгт шинээр баригдаж байгаа барилгын 6 давхарт гадна шилэн пасад хийж байсан ажилтан “Б” эрэгтэй 37 настай, “Э” 35 настай эрэгтэй нар доош унаж “Б” нас барж “Э” 103 аар эмнэлэгт хүргэгдсэн. Тус хэргийг ХУД-ийн цагдаагийн 1-р хэлтэс шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Сэтгэгдэлүүд

Дээш