logo
Дэлхийн банкны төлөөлөгчид Санхүүгийн зохицуулах хороонд зочиллоо

Дэлхийн банкны төлөөлөгчид Санхүүгийн зохицуулах хороонд зочиллоо

2022/07/28

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал Хассан Заман, ахлах эдийн засагч Диаз Санчес болон бусад нэр бүхий төлөөлөгчид Санхүүгийн зохицуулах хорооны даргатай уулзлаа. 

Уулзалтын үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Дэлхийн банк өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын итгэлт түнш байсанд талархлаа илэрхийлээд, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад үзүүлсэн арга зүйн туслалцаа, тухайлбал тус банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл” нь санхүүгийн зах зээлийн эрх зүйн зохицуулалтын орчныг боловсронгуй болгох, Хорооны зохицуулалтын шинэ салбарын эрсдэлийг тооцоход ихээхэн үр дүнтэй байгааг онцоллоо.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос банкны салбарын реформын хүрээнд системийн нөлөө бүхий банкууд олон нийтийн нээлттэй компани болохтой холбоотой зохицуулалт болон виртуал хөрөнгийн зохицуулалт, санхүүгийн салбарт учирч байгаа эрсдэлийн талаар танилцуулга хийж, энэ талаар харилцан санал солилцлоо.
Цаашид Хорооны зохицуулалтын хүрээ улам өргөжиж, санхүүгийн салбарт технологи эрчимтэй нэвтэрч буй энэ үед зохицуулалтын орчныг улам боловсронгуй болгох, Хорооны мэдээллийн технологийг хөгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр техникийн туслалцааны төсөл үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хамтран ажиллах хүсэлтээ Хорооны дарга Д.Баярсайхан илэрхийллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш