logo
Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

2022/08/01

Зүүн өмнөд Азийн зарим улсад коронавируст халдвар (КОВИД-19)-ын нөхцөл байдал сайжирч, аялал жуулчлалын болон бусад зорилгоор зорчих иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Зүүн өмнөд Азийн орнууд, тухайлбал Мьянмар, Вьетнам, Камбож, Шри-Ланка зэрэг улсад зорчиж буй иргэд гэмт хэргийн хохирогч болох, хэрэг зөрчилд холбогдох, богино хугацаанд их хэмжээний мөнгө, өндөр цалин амласан зар сурталчилгаа, үл таних этгээдийн ятгалгад автаж бичиг баримтаа хураалгах, хөдөлмөрийн мөлжлөгт өртөх, эрх чөлөөгөө хязгаарлуулж, эд хөрөнгө, амь насаараа хохирох явдал гарч байна. Нэн ялангуяа гадаадын иргэд олноор өртөж байгаа цахим дуудлагын төв (call center)-д ажиллах, хулгайлах, мөнгө угаах болон залилангийн гэмт хэрэгт холбогдох, их хэмжээний өр төлбөрт орж, албадан хөдөлмөр эрхлэх тохиолдол цөөнгүй гарч  байна. 

Иймд иргэд Та бүхэн зорчихоор төлөвлөж буй улсын улс төр, нийгэм, эдийн засгийн байдал, аюулгүй байдал, хууль тогтоомж, гэмт хэргийн нөхцөл байдлын талаар сайтар судалж, цахим сүлжээнд тавигдаж буй өндөр цалин амласан ажлын саналыг хүлээж авахын өмнө нягтлах, гадаад улсад зорчих хугацаандаа өндөр сонор сэрэмжтэй байж, өөрийгөө болон бусдыг аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. 

КОНСУЛЫН ГАЗАР 

Сэтгэгдэлүүд

Дээш