logo
Гадаадад зорчих иргэдийн анхааралд!

Гадаадад зорчих иргэдийн анхааралд!

2022/09/02

МИАТ ТӨХК-ийн нислэг үйлддэг болон бусад улсын хилээр нэвтрэх журмын талаар мэдээлэл хүргэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.iatatravelcentre.com/world.php  холбоосноос авна уу.

БНСУ

- БНСУ-д ирж байгаа зорчигчид PCR /48 цаг/ эсвэл RAT /24 цаг/-ын баталгаажсан сөрөг хариуг биедээ авч явах,

- БНСУ-д ирсний дараа 24 цагийн дотор PCR шинжилгээ хийлгэн хариугаа Q-Code вэбсайтад (https://cov19ent.kdca.go.kr) оруулна.

ЯПОН УЛС

- Япон Улсад ирж байгаа зорчигчид PCR /72 цаг/-ын баталгаажсан сөрөг хариуг биедээ авч явах,

- 2022 оны 9-р сарын 7-ны өдрөөс эхлэн Япон Улсад хүчинтэйд тооцогдож буй вакцины гэрчилгээ (Япон Улсын засгийн газрын зөвшөөрсөн вакцины 3 удаагийн тунд хамрагдсан байх)-тэй бүх зорчигчид PCR-ын шинжилгээ өгөх шаардлагагүй болно. https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/vaccinetuikamn.html 

- Хэрэв Япон Улсад хүчинтэйд тооцогдож буй вакцинд хамрагдаагүй зорчигчдын тухайд 72 цагийн өмнө PCR шинжилгээ хийлгэх шаардлагатай болохыг анхаарна уу.

- Япон Улсын Засгийн газраас баталсан шинжилгээний тусгай маягтыг эндээс татаж авна уу. https://www.mn.emb-japan.go.jp/.../coronarelated20220622m...

- MySOS аппликэйшн татаж асуумж бөглөн QR код авна.

ХБНГУ

- PCR шинжилгээ болон вакцины гэрчилгээ шаардахгүй.

АНУ

- АНУ-д ирж байгаа болон дамжин өнгөрч буй зорчигчид вакцины бүрэн тунд хамрагдсан байх шаардлагатай. /Спутник вакцинаас бусад вакциныг хүлээн зөвшөөрнө/

- Зорчигчид Attestation form бөглөнө. https://www.cdc.gov/quarantine/order-safe-travel.html

ТУРК

- Ковид19-ын хязгаарлалт 2022 оны 6 дугаар сарын 1-нд цуцлагдсан.

Эх сурвалж: МИАТ компани

Сэтгэгдэлүүд

Дээш