Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдөр /2022.10.24/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
| Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ | 
| 1 | Инновац, цахим бодлогын байнгын хороо | · Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/ · Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/ · Бусад | 12.00 | “Жанжин Д.Сүхбаатар” | 
| 2 | Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо | · Галт зэвсгийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсох /хаалттай/ | 14.00 | “Их засаг” | 

 
         
                                        