Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд, түр хороодын өнөөдөр /2022.10.25/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
| 
			 Д/Д  | 
			
			 ХУРАЛДААН  | 
			
			 ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ  | 
			
			 ЦАГ  | 
			
			 ТАНХИМ  | 
		
| 
			 1  | 
			
			 Төрийн байгуулалтын байнгын хороо  | 
			
			 · Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/  | 
			
			 09.00  | 
			
			 “Их Эзэн Чингис хаан”  | 
		
| 
			 2  | 
			
			 Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо  | 
			
			 · Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/ · Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/  | 
			
			 10.00  | 
			
			 “Жанжин Д.Сүхбаатар”  | 
		
| 
			 3  | 
			
			 Хянан шалгах түр хороо /Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох/  | 
			
			 · Хянан шалгах түр хорооны төсөв болон түүнтэй холбоотой бусад асуудал  | 
			
			 10.30  | 
			
			 “Их засаг”  | 
		
| 
			 4  | 
			
			 Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо  | 
			
			 · Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/  | 
			
			 11.00  | 
			
			 “Их Эзэн Чингис хаан”  | 
		
| 
			 5  | 
			
			 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо  | 
			
			 · Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/ · Бусад  | 
			
			 14.00  | 
			
			 “Жанжин Д.Сүхбаатар”  | 
		
| 
			 6  | 
			
			 Тусгай хяналтын дэд хороо  | 
			
			 · Бусад  | 
			
			 14.30  | 
			
			 “Их засаг”  | 
		
| 
			 7  | 
			
			 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо  | 
			
			 · Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох · Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 04 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох · Бусад  | 
			
			 15.00  | 
			
			 “Их Эзэн Чингис хаан”  | 
		
| 
			 8  | 
			
			 Эдийн засгийн байнгын хороо  | 
			
			 · “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанкнаас 2022.09.27-ны өдөр ирүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/  | 
			
			 15.30  | 
			
			 “Жанжин Д.Сүхбаатар”  | 
		
