logo
ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх сонсгол өнөөдөр болно

ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх сонсгол өнөөдөр болно

2023/04/24

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилохтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Нэр дэвшигчийн сонсгол”-ыг өнөөдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулах гэж байна.

Нэр дэвшигчдийн мэдээлэл: Монгол Улсын Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр ЗГ-122 тоот албан бичгээр Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд Нямдаваагийн Монсор, Жаргалсайханы Золзаяа нарыг тус тус нэр дэвшүүлэн Улсын Их Хуралд ирүүлсэн болно.

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн танилцуулгатай дараах холбоосоор танилцана уу.

1. Нямдаваагийн Монсор

2. Жаргалсайханы Золзаяа

Сэтгэгдэлүүд

Дээш