logo
“Уусан бол бүү жолоод” шөнийн хяналт шалгалтыг 7 хоног бүр явагдаж байна

“Уусан бол бүү жолоод” шөнийн хяналт шалгалтыг 7 хоног бүр явагдаж байна

2023/05/29

Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Уусан бол бүү жолоод” шөнийн хяналт шалгалтыг долоо хоног бүр зохион байгуулж байгаа бөгөөд 2023 оны тавдугаар сарын 26-ны шөнө нийслэлийн 4 дүүрэг, 15 аймгийн нутаг дэвсгэрт зохион байгууллаа.

Хоногийн хугацаанд болон хяналт шалгалтын арга хэмжээний хүрээнд:

- Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 305 зөрчил,

- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 121 зөрчил;

- Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдсан 11 хүн;

- Гэмт хэргийн шинжтэй 12 үйлдлийг илрүүлж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллалаа.

Иймд иргэн та Цагдаагийн байгууллагаас анхааруулж буй зөвлөмж мэдээллийг мөрдөж, тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо:

- "Замын хөдөлгөөний дүрэм”-ийг баримтлах, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх;

- Биеэ авч явах чадваргүй найз нөхдөө харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх;

- Жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлэх, автомашиныхаа түлхүүрийг өгөхгүй байх;

- Үнэ бүхий зүйлсийг автомашиндаа хадгалах, орхихгүй байхад анхаарна уу!

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Сэтгэгдэлүүд

Дээш