logo
Богдхан Уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Төв аймгийн баяр наадмын баярын хурал боллоо

Богдхан Уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Төв аймгийн баяр наадмын баярын хурал боллоо

2023/07/26
Тулгар төрийн 2232, Их Монгол улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102, Богдхан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой, Төв аймгийн баяр наадмын баярын хурал ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Баярын хурлын арга хэмжээнд УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд, төр, нийгмийн зүтгэлтнүүд, аймгийн үе үеийн удирдлагууд, иргэд, төрийн албан хаагчид оролцлоо.

Баярын хурлын арга хэмжээг нээж аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн үг хэлсэн бол аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар “Төв аймагчуудын түүхэн гавьяа, хөгжлийн үнэ цэнэ”  сэдвээр илтгэл тавьж, аймгийн түүхэн хөгжил хийгээд өнөөгийн хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар мэдээлэл хүргэлээ. Мөн Монгол улсын Ерөнхийлөгчийн баярын илгээлтийг Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг, Монгол улсын Ерөнхий сайдын баярын илгээлтийг УИХ, Засгийн газрын гишүүн, Монгол улсын Тэргүүн шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар уншиж сонордуулсан юм.



УИХ-ын гишүүн Н.Энхболд, Монгол улсын Их хурлын дарга, Ерөнхий сайд асан М.Энхболд, Улаанбаатар хот дахь Төв аймгийн Нутгийн иргэдийн зөвлөлийн дарга Су.Батболд, аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Гомбожав, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн орлогч дарга н.Батболд болон манай аймагтай гадаад харилцаа, хамтын ажиллагаатай улс орон, хотын дарга нар аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 80 дугаар зарлигаар:

-    “Соёлын гавьяат зүтгэлтэн” цолоор Баянцагаан сумын уугуул, Монгол улсын Үлэмж дархан мэргэн Цэдэвдоржийн Энхбат
-    “Гавьяат малчин” цолоор Батсүмбэр сумын иргэн, Улсын аварга саальчин Цэдэндамбын Цогзолмаа
-    “Гавьяат багш” цолоор Зуунмод сумын иргэн, төр захиргаа, боловсролын салбарын ахмад ажилтан Занаажавын Гончигсүрэн
-    “Гавьяат эмч” цолоор Зуунмод сумын иргэн, Хүний их эмч Хинаатын Цэрэнлхам
-    “Гавьяат агрономич” цолоор Зуунмод сумын иргэн, Улсын аварга тариаланч Төгс-Очирын Баярхүү
-    “Гавьяат тээвэрчин” цолоор Зуунмод сумын өндөр настан, ахмад тээвэрчин Ширнэнгийн Готов
-    “Гавьяат дасгалжуулагч” цолоор Эрдэнэ сумын ЕБС-ийн биеийн тамирын багш Бадамраагийн Болдбаатар
-    “Гавьяат агрономич” цолоор Борнуур сумын иргэн, Улсын аварга тариаланч Бямбын Атартунгалаг
-    “Гавьяат хуульч” цолоор Зуунмод сумын иргэн, Хууль хяналтын салбарын ахмад ажилтан Дагвадоржийн Жамбалдорж
-    “Гавьяат барилгачин” цолоор Зуунмод сумын иргэн, Төв гэрэл ХХК-ний ерөнхий инженер Ойдовын Цагаанхүү
-    “Гавьяат эмч” цолоор Дэлгэрхаан сумын иргэн, Хүний  их эмч Бат-Очирын Бямбадаш нарыг шагнасан бол Төрийн дээд одон медаль, аймаг, салбарын шагналаар шагнагдсан эрхэм хүмүүсийг алдаршууллаа. 

Сэтгэгдэлүүд

Дээш