logo
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

2023/09/21

Аргын тооллын 2023 оны есдүгээр сарын 21. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын шинийн 6. Бархасвадь гараг. Эрхтэний тэнгэрт одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хар морь өдөр.

Өдрийн наран 6 цаг 37 минутад мандан, 18 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн.

Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.

Сэтгэгдэлүүд

Дээш