logo
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно

2023/09/25
Аргын тооллын 2023 оны есдүгээр сарын 25. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын шинийн 11. Сумъяа гараг. Булаагч одтой, есөн улаан мэнгэтэй, улаан нохой өдөр.

Өдрийн наран 6 цаг 42 минутад мандан, 18 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр% байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.

Сэтгэгдэлүүд

Дээш