logo
Хятад залуус үрийн шингэнээ худалдаж байна

Хятад залуус үрийн шингэнээ худалдаж байна

2012/01/16
Хятадын талаар сонин содон, чих дэлдийлгэж, нүд бүлтийлгэм мэдээ олон байдаг. Дэлхийд хүн амаараа тэргүүлдэг энэ улсад 100 эмэгтэйд 120 эрэгтэй ногддог билээ. Тэгэхээр эхнэр авна гэдэг Хятад эрчүүдийн хувьд бэрх зүйлүүдийн нэг юм. 1978 оноос хойш хэрэгжиж буй Нэг Өрх-Нэг Хүүхэд буюу гэр бүл төлөвлөлтийн бодлогын сөрөг үр дагавар Хятадын нийгэмд тод ажиглагддаг. Жишээ дурдахад Хятад өвөө эмээ нар ач гуч нараараа тэтгүүлнэ гэвэл горьдсоны гарз гэж хэлэхэд бараг буруудахгүй. Учир нь нэг айл зөвхөн нэг л хүүхэд төрүүлэх эрхтэй учраас ганцаараа өссөн айлын ганц хүүхэд хоёр өвөө, хоёр эмээтэй байна гэсэн үг. Үүнийг "4-2-1 асуудал" гэж нэрлэдэг ажээ. Хятадын өндөр настнууд ийнхүү олон үр ачтай болж чадахгүй учраас тэтгэвэр тэтгэмжиндээ найдахаас өөр аргагүй болж байгаа юм. Голомт залгах эрэгтэй хүүхэд чухалд тооцогддог Хятад улсад  хүүхэд хулгайлж зарах гэмт хэрэг ч үе үе гардаг.

Дээрх зургийг харсан хүн цагаан халатаар жигдэрсэн эмэгтэйчүүд юу хийж байгаа юм бол гэж гайхаж магадгүй. Бүдүүлгээр хэлбэр тэд эрэгтэйчүүдэд гар хангалга хийж өгч байна. Зорилго нь үрийн шингэнийг нь "гар аргаар" авах.
Шанхайд sperm bank буюу (хиймлээр үр тогтоолтын) үрийн сан байдаг байна. Slamxhype –д бичсэнээр эрчүүд үрийн шингэний донор болохын тулд эрүүл мэндийн нарийн үзлэгт орох хэрэгтэй гэнэ. Мөн тэд ирж үрийн шингэнээ "бэлэглэхээсээ" өмнөх дөрвөн өдрийн дотор бэлгийн харьцаанд ороогүй байх шаардлагатай аж. Сард 4-5 удаа үрийн шингэнээ өгч болно. Хэрэв тухайн хүн хүсвэл эмэгтэйчүүд гурван удаа гар хангалга хийж, үрийн шингэнийг авдаг.
Донор нэг удаад 30 доллар авдаг аж. Ийм үйл ажиллагаа явуулдаг газрууд зөвхөн Шанхайд гэлтгүй Бээжин, Вухан, Гуанжу хотуудад байдаг байна.
Э.АМАР

Сэтгэгдэлүүд

Дээш