logo
Ники Минаж Грэмми-ийн шагнал гардуулах ёслол дээр дуулна

Ники Минаж Грэмми-ийн шагнал гардуулах ёслол дээр дуулна

2012/01/16
Дуучин Ники Минаж, Бруно Марс, мөн Foo Fighters хамтлаг  ирэх сард болох Грэмми-ийн шагнал гардуулах ёслол дээр дуулахаар болжээ. Минаж шилдэг шинэ уран бүтээлч, рэп цомог зэрэг дөрвөн номинацид нэр дэвшээд байгаа юм. Тэрээр өнгөрөгч 11-р сард 2011 оны Billboard жагсаалтын шинээр гарч ирж буй одоор нэрлэгджээ. 29 настай дуучныг хүмүүс Your Love, Fly and Super Bass зэрэг хит дуунуудаар нь сайн мэддэг.
Хоёрдугаар сарын 12-нд  зохиогдох шагнал гардуулах ёслол дээр Тэйлор Свифт, Келли Кларксон нар ч ая дуугаа өргөх юм байна.
Кэйн Вест хамгийн олон буюу долоон номинацид нэр дэвшжээ. Рэпперийн Jay-Z-тэй хамтран гаргасан Watch The Throne цомог өнгөрсөн жил Их Британий шилдэг цомгийн жагсаалтын эхний тавд багтаж байсан билээ.
Адел Грэмми-ийн зургаан шагналд нэр дэвшжээ. Өнгөрөгч 11-р сард хоолойндоо мэс засал хийлгэсэн тэрээр шагнал гардуулах ёслол дээр дуулах эсэх нь тодорхойгүй байна.
Их Британий шилдэг дууны жагсаалтад Grenade, The Lazy Song, Just The Way You Are зэрэг дуунууд нь тэргүүлж байсан Бруно Марс Грэмми-ийн зургаан номинацид нэр дэвшжээ.
Энэ оны Грэмми-ийн шагнал гардуулах ёслол ирэх хоёрдугаар сарын 12-ны ням гаригт Лос Анжелес хотод зохиогдоно.
Э.АМАР

Сэтгэгдэлүүд

Дээш