logo
Нийслэлд халиа, дошин үүсэх эрсдэл өндөр байна

Нийслэлд халиа, дошин үүсэх эрсдэл өндөр байна

2024/01/04
Нийслэлд өвөл цас их орсон, эрт дулаарах төлөвтэй байгаа тул халиа, дошин үүсч, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хашаа, гудамж, зоорийн давхар ус, мөсөнд автах эрсдэл өндөр байна.
 
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 8, 20, 23, 24 Баянзүрх дүүргийн 11, 35, Сонгинохайрхан дүүргийн 7, 9, 26, 42, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 8 байршилд хөрсний ус гарч халиа дошин үүсэж айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хашаа, гудамж, зам талбай ус, мөсөнд автсан дуудлага ирсэн.
 
Энэ дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Тохижилт үйлчилгээний компаний 104 ажилтан, алба хаагч, тусгай зориулалтын 38 техник хэрэгсэлтэйгээр ажиллан 2460 метр суваг шуудуу татаж, 301 тн мөсийг зөөвөрлөн, 23 машин хайрга, шороо асган далан босгох ажлыг хийж гүйцэтгэн 205 айл өрхийг ус, мөсөнд автахаас урьдчилан сэргийллээ. 
 
 
 
 
 
Эх сурвалж: НОБГ

Сэтгэгдэлүүд

Дээш